Сунгапур улсад өнгөрөгч долоо хоногт болсон спортын гимнастикийн 10 дахь удаагийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн харайлтын төрөлд тавдугаар байрт орсон ОУХМ Эрхэмбаярын Өсөхбаяр Бельгийн Антверп хотод есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд болох 52 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Олон улсын гимнастикийн холбоо (FIG)-ноос Ази тивээс зургаан тамирчинд эрх өгсөн бөгөөд үүний дунд манай тамирчин Э.Өсөхбаяр багтсан.