Хүй долоон худагт өчигдөр зохион байгуулагдсан "Монгол 98" барилдаанд хүчит 64 бөх барилдаан зодоглов.
Тус барилдаанд Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат Алдар спорт хороо Таван хан дэвжээний бөх Улсын начин Б.Дэлгэрсайхан үзүүрлэв.
Л.Сайнбаяр