Монгол улсад ширээний теннисний ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, 18 орны 400 гаруй тамирчин ур чадвараа сорьж байна. Анхдугаар тэмцээн “UG arena”-д зургадугаар сарын 18-25-ны өдрүүдэд болж байгаа. Тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй монгол тамирчдын хувьд өнгөрсөн сард болсон ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт үзүүлсэн теннисчид багтаж байна.