Булган аймгийн Булган суманд Мээж хайрханы тахилга наадам болоход Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, улсын начин Х.Цогтгэрэл түрүүлж, улсын начин Б.Түвшинтөгс үзүүрлэв. Их шөвөгт аймгийн харцага Ц.Болдбаатар, Г.Алтанхүү нар шалгарлаа. Түрүү бөх Х.Цогтгэрэл нь 2011 онд сумын заан, 2013 онд аймгийн начин, 2017 онд аймгийн арслан болж, 2020 оны Улсын баяр наадмаар аварга Г.Эрхэмбаяраар тав давж начин цол хүртсэн юм.