Орхон аймгийн Бүрэн бүстийн овоо тахилгын наадам болж, хүчит 64 бөх уран мэхийг уралдууллаа. Барилдаанд Завхан аймгийн Тэс сумын харьяат аймгийн харцага Ц.Болдбаатар түрүүлж, аймгийн арслан С.Майнбаяр үзүүрлэв. Түрүү бөх Ц.Болдбаатар нь 2006 онд сумын заан, 2012 онд аймгийн начин, 2021 онд аймгийн харцага цол хүртсэн юм.
Бүрэн бүстийн овооны тахилга наадмын их шөвөгт шалгарсан бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар шагнал гардууллаа.