Сингапур улсад уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 13-18-ны өдрүүдэд болов. 10 дахь удаагийн тэмцээнд Монголын тамирчин Э.Өсөхбаяр харайлтын төрөлд тавдугаар байрт орлоо. Түүний оролцсон төрөлд 84 тамирчин өрсөлдсөн бөгөөд олимп, дэлхийн шилдэг тамирчид багтаж байв. Монголын эрэгтэй, эмэгтэй баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 45 жилийн дараа бүтэн багаараа оролцсон бөгөөд баг тамирчид өмнө жилүүдийн оноогоо ахиулсан юм.