Увс аймгаас Улаанбаатар хүртэл 1350 км замыг Увс нутгийн найман дугуйчин ес хоногт туулан улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Ю.Цэдэнбалын талбайгаас Д.Сүхбаатарын талбай хүртэл унадаг дугуйгаар ирэх энэ аяллын багийн хамгийн ахмад нь 82 настай Д.Жанжив гуай байв.
Увсын дугуйчид өдөрт өдөрт дунджаар 140-150 км замыг туулсан.
Увсын дугуйчид 1995 онд Увсаас Улаанбаатар руу унадаг дугуйгаар амжилттай ирсэн удаатай. Унадаг дугуй агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах, байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, автомашинаас олон давуу талтай гэдгийг олон нийтэд сурталчлах зорилго дор ийн нэгджээ.