Монголын модон барилдаан буюу мод таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Монголын модон барилдааны холбоо Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч байна. Тус тэмцээн зургаадугаар сарын 17-19-ний өдрүүдэд “Их тамир” спорт цогцолборт өсвөр үе, насанд хүрэгчид, үнэмлэхүй гэсэн гурван насны ангилалаар зохион байгуулагдах юм. Тэмцээнд Монгол, Киргистан, Энэтхэг, БНХАУ, Пакистан, Өмнөд Солонгос , Тажикистан, Узбекистан гэсэн найман орны тамирчид 22 жинд хүч үзнэ. Манай улсаас гурван насны ангилалд 54 тамирчин өрсөлдөж эхэллээ.
Сэтгэгдэл (2)