Олон улсын шатрын холбооны "Дэлхийн цом"-ын тэмцээн ирэх сарын 30-наас наймдугаар сарын 24-ний өдрүүдэд Азербейжаны нийслэл Баку хотод болох гэж байна. Энэ ажлын хүрээнд Монголын шатрын холбоо "Дэлхийн цом"-д оролцох тамирчныг тодруулах эмэгтэйчүүдийн ангиллын дотоодын сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ.
Тодруулбал, уг шалгаруулалтад шатрын Их мастер А.Энхтуул, Т.Мөнхзул, ОУХМ Б.Баярмаа нар тойргийн журмаар өрсөлдөхөд Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубын тамирчин, их мастер Төрмөнхийн Мөнхзул хоёр хожил авч, Дэлхийн цомд өрсөлдөх Монголын гурав дахь шатарчнаар тодорлоо.