Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюушийн спорт сонирхогчид сайн мэднэ. Тэр 2007 оноос өнөөг хүртэл шигшээ багийнхаа төлөө өмнө нь 33 тоглолтод оролцсон бөгөөд түүний хувьд Энэтхэг улсад болж буй нөхөрсөг тэмцээний гурван тоглолтод оролцоход 36 болгож, Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч болов. Үүнээс өмнө домогт хөлбөмбөгч Д.Лүмбэнгарав 25 тоглолтонд оролцсон амжилтаар тэргүүлж байв. Түүний хувьд 2007 онд 17 настайгаасаа хойш Үндэсний шигшээ багийн төлөө тоглосноосоо хойш өнөөдөр албан ёсны 36 дахь тоглолтод оролцож Монголын Үндэсний шигшээ багийн төлөө хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч болж байна.
Одоогоор Үндэсний шигшээ багт хамгийн олон тоглолтыг хийсэн тоглогчид:
1. Д.Лүмбэнгарав 35 тоглолтод 8 гоол
1. Б.Гарьдмагнай 35 тоглолтод 2 гоол
3. Х.Цэнд-Аюуш 33 тоглолтод 1 гоол
4. Н.Цэдэнбал 31 тоглолтод 7 гоол
5. Г.Төгсбаяр 26 тоглолтод 6 гоол
6. Н.Наранболд 25 тоглолтод 8 гоолтой тус тус бичигдэж байна.
Хүрэлбаатарын Цэнд-Аюуш Үндэсний шигшээ багийн төлөө:
World Cup qualification
International Friendlies
East Asian Football Championship
AFC Challenge Cup
Asian Cup qualification
Hero Intercontinental Cup тоглолтуудад оролцож, шигшээ багийн төлөө 1 гоол 3 гоолын дамжуулалт өгчээ.