Нийслэлчүүдийн хамгийн аялж, амарч зугаалахаар зорин очих дуртай газар бол Богдхан уул юм. Олон иргэд тус уулыг зорин очдог ч замын тэмдэг, тэмдэглэгээ дутмаг байдал ажиглагддаг. Тэгвэл Чех улсын Элчин сайдын яам, Монголын явган аялалын холбоо хамтран тус уулын замын тэмдэг, тэмдэглэгээг хийжээ. Монголын явган аялагчдын холбоо олон улсад түгээмэл хэрэглэгддэг аялалын замын тэмдэг, тэмдэглэлийн стандартын онцгой эрхийг монголд нэвтрүүлэх эрхийг авсан бөгөөд анхны тэмдэг, тэмдэглэгээг Дархан цаазат Богдхан уул Зайсан-Дугуй цагаан чиглэлийн явган аялалын замд байршуулсан байна. Тус явган аялалын замын тэмдэг, тэмдэглэгээг улс даяар нэвтрүүлэх зорилготой буйгаа илэрхийллээ.