Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй "Mayor's Ulaanbaatar Challenger 2023" тэмцээн энэ долоо хоногийн баасан, бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох билээ. Тэмцээнд оролцогч багуудыг нийт дөрвөн хэсэгт хуваасан байна. Тэгвэл хэсгийн хуваарилсан байдлыг танилцуулахад,
"А" хэсгийг дэлхийн чансааны тэргүүн баг Серьбийн ҮБ, "B" хэсгийг Бельгийн Антверп, "С" хэсгийг олимпын аварга Латвийн шигшээ багийн тоглогчдоос бүрдсэн Рига, "D" хэсгийг Монгол улсын Улаанбаатар ММС Энержи баг тус бүр толгойлж байна. Нийт 14 баг оролцож байгаа энэхүү тэмцээнд урьдчилсан шатнаас нэг баг шалгарч үндсэн "D" хэсэг рүү орох юм.
Манай улсаас Улаанбаатар ММС Энержи, Сансар ММС Энержи, Амгалан, Баянгол Бронкос, Отгонтэнгэр Бродерс гэсэн зургаан баг энэ тэмцээнд оролцож байна. Улаанбаатар болон Сансар багуудын хувьд шууд хэсгийн шатнаас оролцох бол нөгөө гурван багийн дунд урьдчилсан тоглолтууд явагдаж цорын ганц баг нь хэсэгт бичигдэх аж.