Узбекистан улсаас ирсэн боксын мэргэжилтэн, дасгалжуулагч Аброр Турсунпулатов нутаг буцаж байна. Тэрбээр энэ онд Узбекистаны нийслэл Ташкентэд болсон Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчдад зөвлөх дасгалжуулагчаар ажилласан юм. Манай улсын тамирчдад мэргэжлийн зөвлөгөө өгч дасгалжуулж байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид ажиллах боломжгүй болсон тул ийнхүү эх орон руугаа явж байна.