Орхон аймгийн Хутагт ламын Гандан шаддүвлин, Гончигсүмлэн хийдийн санаачилгаар байгаль дэлхийгээ аргадаж, Тэнгэрийн долоон бурхан од, Баян-Өндөр хайрхнаа тахих юм байна. Баян-Өндөр хайрханыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэрийг анх 1998 онд тэр үеийн ИТХ-аас гаргаж, улмаар 2011 оноос жил бүрийн зуны сард тахиж ирсэн уламжлалтай. Зуны дунд сарын шинийн 2 буюу энэ сарын 20-ны 22:00 цагт Баян-Өндөр хайрханы өвөрт Тэнгэрийн долоон бурхан одыг тахих зан үйл болох бол шинийн 3 буюу 21-ний 07:00 цагт Баян-Өндөр хайрханы овоон дээр ёслолоо үйлдэх аж. Баян-Өндөр хайрханы тахилгын үеэр лам хуврагууд ном хурахаас гадна найман тахил, долоон эрдэнийг залах тэргүүтэй овоо тахилгын зан үйлийг үйлдэж байгаль дэлхий, уул, усаа аргадах юм.
Сэтгэгдэл (1)