Үндэсний соёл амралтын хүрээлэнд 3х3 сагсан бөмбөгийн "Mayor's Ulaanbaatar Challenger" тэмцээн зургадугаар сарын 16-17-нд болох бөгөөд Монгол, Серби, Белги, БНХАУ-аас шилдэг сагсчид ирж өрсөлдөнө. Монголоос “Улаанбаатар ММС Энержи” болон “Амгалан Баянгол” Баянгол Бронкос” “Отгонтэнгэр Бродерс” гэсэн багууд өрсөлдөнө. Тэмцээний салхийг “Баянгол Бронкос” баг хагалах бол тус багт 5х5 төрлөөр шигшээ багт тоглож буй Б.Билгүүн, Д.Мөнхтүвшин нар хүчин зүтгэх болсон нь сонирхол татаж байна.