“Их тамир” спорт цогцолборт модон барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 15-19-ний өдрүүдэд болно. Монгол улсад анх удаа болох тус тэмцээн өсвөр, насанд хүрэгчид, үнэмлэхүй гэсэн гурван ангиллын 22 жинд Монголын 54 тамирчин оролцох юм байна. Хоёр хоногийн дараа гэхэд манай улсын дэвжээнд Азийн шилдэг модон барилдаанчид медалийн төлөө ширүүн өрсөлдөөн өрнүүлэх ба энэ тэмцээнийг үзэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй хэмээн албаны хүн хэллээ. Монголчууд энэ спортоор тив, дэлхийн тавцанд хэдийнэ танигдсан, аваагүй медаль үгүй бөгөөд эх орондоо болж буй энэ өрсөлдөөнд багаараа тэргүүлэх зорилго тавьсан нь лавтай. Тэмцээнд Монгол, Узбекистан, Энэтхэг, Пакистан, БНСУ, БНХАУ, Киргизстан, Тажикистаны тамирчид өрсөлдөхөөр урьдчилсан байдлаар мэдүүлсэн байна.
Сэтгэгдэл (4)