Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо жүдо бөхийн “Улаанбаатар-2023” их дуулга тэмцээн энэ сарын 23-25-ны өдрүүдэд болно. Тус тэмцээний 81 кг-ын жинд Монголын нэрийн өмнөөс “Токио-2020” зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Сүхбаатарын одонт Саейд Моллай Азербайжан улсын багийн нэр дээр барилдахаар бүртгүүлжээ.
САЙЕД МОЛЛАЙ олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж, тэргүүн тэргүүнээс Сүхбаатарын одон гардсаны дараа Азебайжан улсыг зорьсон бөгөөд хоёр жилийн дараа Монгол улсад ирэх гэж буй нь энэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа болох тус тэмцээнд 47 орны 347 (эрэгтэй 189, эмэгтэй 158) тамирчин өрсөлдөхөө урьдчилсан байдлаар мэдүүлжээ. Манай улсаас тэмцээн зохион байгуулах даваа эрхээ ашиглан нийт 56 бөх (эрэгтэй 28, эмэгтэй 26)-өө барилдуулах юм байна.
А.Болд
Сэтгэгдэл (6)