Киргизстаны нийслэл Бишкек хотноо болж буй чөлөөт бөхийн "U17" насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, "Таван хан ноён" клубийн тамирчин Батсайханы Занданбат хөвгүүдийн 60 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд Иракын Абдулазеез Аль Хайдериг 6:0-ээр, шөвгийн наймд Японы Котэцү Кюүдэнийг 11:1-ээр ялсан ч хагас шигшээд Ираны Саид Голамхассан Пирдаянд 4:8-аар ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Шамшиддин Жумабоевыг 11:0-ээр яллаа.
Б.Занданбат Бишкекийн дэвжээнээс манай өсвөрийн бөхчүүдээс цорын ганц хүрэл медалийг хүртэж байна. Өнөөдрөөс U23 насны өрсөлдөөн сонгомол бөхийн төрлөөр эхлэх юм.