Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо жүдо бөхийн “Улаанбаатар-2023” их дуулга тэмцээн энэ сарын 23-25-ны өдрүүдэд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа болох тус тэмцээнд 47 орны 347 (эрэгтэй 189, эмэгтэй 158) тамирчин өрсөлдөхөө урьдчилсан байдлаар мэдүүлжээ. Манай улсаас тэмцээн зохион байгуулах даваа эрхээ ашиглан нийт 56 бөх (эрэгтэй 28, эмэгтэй 26)-өө барилдуулах юм байна. Тус тэмцээнд олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин зодоглохгүй бол дэлхийн хошой хүрэл медальт Ё.Басхүү, Л.Энхрийлэн, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд нарын шилдгүүд зодоглоно.
"Улаанбаатар-2023" их дуулгад барилдах монгол бөхчүүд:
Эрэгтэй:
60 кг-ын жинд Б.Цогт-Очир, Э.Ариунболд, Э.Сумъяабазар, К.Ёолк, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, Г.Сод-Эрдэнэ, Л.Өнөболд, 73 кг-д Л.Энхдөл, А.Өсөхжаргал, О.Уранбаяр, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, Б.Батболд, Б.Буянцагаан, Б.Баяндүүрэн, 90 кг-д Г.Пунцагцэрэн, Г.Алтанбагана, Ц.Ган-Эрдэнэ, Ц.Дагвадорж, -100 кг-д Б.Гончигсүрэн, Б.Хүдэрчулуун, Г.Хангарьд, Б.Сумъяабазар, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц, О.Цэцэнцэнгэл, А.Арман, Т.Хангал нар барилдана.
Эмэгтэй:
48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, Э.Хүслэн, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Т.Ариунзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, О.Оюунчимэг, Э.Номинтуяа, А.Номуундалай, 63 кг-д Б.Ганхайч, 63 кг-д Д.Есүй, М.Ичинхорлоо, Ц.Сүнжидмаа, 70 кг-д С.Лхагвадулам, Б.Баасанжаргал, Б.Ганзаяа, Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, Ц.Энхчимэг, О.Хүслэн, +78 кг-д Д.Номинзул, Э.Жаргалмаа нар хүч үзэх юм байна.
А.Болд
Сэтгэгдэл (1)