“Рио-2016” зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртэж, ДАШТ-ээс алтан медаль, хошой хүрэл медальтан болсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа хэдхэн хоногийн өмнө нярайлж, анхны хүүхдээ өлгийдөн авсан байна. Монгол түмнээ олон жил баялуулсан аварга маань энэ өдрөөс эхлэн ээж хэмээх эрхэм алдарт эзэн суух нь. Тэр “Токио-2020” зуны олимпын наадмаас хойш дахин дэвжээнд гараагүй бөгөөд их спортоос хэсэг завсарлага авсан байлаа. Харин түүний нөхөр Х.Цогтгэрэл нь Монгол төрийн наадмын есөн хөлт цагаан тугийг тавантаа тойрсон бөх. Саяхан өндөрлөсөн “Алтан цом” үндэсний бөхийн барилдаанд түүний барилдсан Булган аймгийн баг дэд байр эзлэхэд түүний оруулсан хувь нэмэр багагүй билээ. Бас жүдо бөхөөр Үндэсний шигшээ багт хүчин зүтгэхдээ тив, дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөн шаггүй сайн барилдсан тамирчин юм.