ОХУ-ын Уфа хотноо 100 буудалт даамын “Шанхайн Хамтын Ажиллагааны Орнууд”-ын анхдугаар тэмцээн болов. Тэмцээнд 10 орны 24 тамирчин өрсөлдсөнөөс Монголын тамирчин Э.Хүслэн блиц төрөлд VI, рапид төрөлд V байрт орлоо. Мөн шүүгч нарын зөвлөлөөс зохион байгуулсан “Гадаадын шилдэг тамирчин”-ы номинацид ОУИМ Бразил улсын тамирчин Аллан Силватай зэрэгцэн нэр дэвшиж, цомын эзэн боллоо