Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/, Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ноос жүдогийн дэлхийн цуврал тэмцээний нэг, олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2023” тэмцээнийг энэ сарын 23-25-нд зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь жилдээ зохиогдох гэж буй “Улаанбаатар их дуулга” тэмцээний тасалбар VI дугаар сарын 13-наас эхлэн Спортын төв ордонд өдөр бүр 10:00-13:00 ба 14:00-19:00 цагуудын хооронд худалдаалагдах аж. Урьдчилсан шатны болон финалын барилдааны нэг өдрийн тасалбарын үнэ 80 мянган төгрөг бөгөөд тухайн тасалбар нь бичигдсэн өдөртөө хүчинтэй юм.
Сэтгэгдэл (1)