Энэтхэг улсын Бубанешвар хотод болж буй хөлбөмбөгийн "Hero Intercontinental Cup" тэмцээнд Монголын шигшээ баг хоёр дахь тоглолтоо Ливаны багтай хийсэн билээ. Манай улсын баг үндсэн цагт нягт хамгаалалт үзүүлж гоол алдалгүй тэнцүүлсэн. Ливаны баг Монголын багаас чансааны 84 байрын урд яваа баг юм. Тэгвэл тус тоглолтын шилдэг тоглогчоор Монголын багийн 2 дугаартай тоглогч Б.Амгаланбат шалгарлаа. Тоглолтын БААТРААР шалгарсан шилдэг тоглогчид 25 мянган рупийн шагнал гардуулжээ.
Сэтгэгдэл (2)