Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга “Берлин-2023” тусгай олимпын зуны наадамд жүдо бөхийн төрлөөр Монгол улсаа төлөөлөн оролцох дөрвөн жүдоч хүүхдүүдэд тэмцээндээ амжилт гаргахыг ерөөж “Kusakura” брэндийн жүдогийн өмсгөл болон гарын бэлэг гардуулав. Тусгай олимп нь оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдийг спортын уралдаан тэмцээнээр дамжуулан нийгэмшүүлэх, баяр баясал авчрах, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бусдын адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой Олон улсын спортын хүмүүнлэгийн байгууллагаас дөрвөн жил тутамд зохион байгуулдаг өргөн хүрээг хамарсан олимп юм. “Берлин-2023” тусгай олимпын наадамд монголоос дасгалжуулагчаар Г.Түвшинжаргал, Б.Мөнхтуяа нар ажиллах юм байна.
Сэтгэгдэл (2)