Монголын хөлбөмбөгийн “ДМЮ” клубын тоглогч Жавхлангийн Эрдэнэзолбоог Унгарын хөлбөмбөгийн холбооны “BLSZ II” лигийн “Швабхэдь” клубт тоглож буй тухай мэдээллийг өмнө нь хүргэсэн.
Тус клуб 2022-2023 оны улирлын 18 тоглолтод 15 хожиж, нэг тэнцэж, хоёр хожигдож, 46 оноо авснаар дэд байр эзэлснээр ирэх улиралд дээш дэвшихийн төлөө плей-оффын тоглолт хийх магадлал өндөр байв.
Харин Унгарын хөлбөмбөгийн холбооноос “BLSZ II” лигийн хэсэг бүрт дэд байр эзэлсэн багуудаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн “Швабхэдь”-ийг шууд “BLSZ I” лиг рүү дэвшүүлэх болсон байна. Өөрөөр хэлбэл Ж.Эрдэнэзолбоо ирэх улиралд илүү өрсөлдөөнтэй лигт хүч үзэх нь ээ.