Халхын таван хан уулын нэг Нагалхан хайрханы тахилга зургадугаар сарын 11-ний билэг сайн өдөр болж өнгөрлөө. Тахилгад зориулсан бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, “Хүчтэн” дэвжээний бөх, сумын заан П.Хүрэлбаатар түрүүлж, Төв аймгийн Баян сумын харьяат, аймгийн арслан Д.Батсүх үзүүрлэв. Их шөвөгт аймгийн заан Ц.Алтансүх, сумын заан Э.Түмэннасан нар шалгарлаа. Нагалхан уул нь Төв аймгийн нутагт орших Хэнтийн нурууны өмнө захын төгсгөлийн хэсэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1970 метр өндөр уул юм. Энэ уулын бэлд 2020 оны Улсын баяр наадмыг зохион байгуулахад аварга цолтон төрөн гарсан нь П.Бүрэнтөгс билээ.