Үндэсний бэлтгэл сургалтын төвд Монголын буудлага спортын холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болов. Тэмцээний 50 метрийн сонгомол гар бууны дасгалд 16 тамирчин цэц сорьсноос 549 оноогоор “Алдар” –спорт хорооны тамирчин Э.Даваахүү алтан медаль хүртлээ. Харин удаах байрт “Хилчин”-ий Ш.Буянзаяа, “Аварга”-ын Г.Ганзориг нар шалгарлаа. Мөн олимпын 25 метрийн хурдан буудлагын төрөлд О.Төгөлдөр түрүүлж, Э.Даваахүү, Ш.Буянзаяа нар удаалжээ.