Энэтхэг улсын Бубанешвар хотод болж буй хөлбөмбөгийн "Hero Intercontinental Cup" тэмцээнд Монголын шигшээ баг хоёр дахь тоглолтоо хийв. Урд шөнө Ливаны багтай “эвийн гэрээ” (0:0) байгуулснаар эхний оноогоо авлаа. Манай улсын баг үндсэн цагт нягт хамлаалалт үзүүлж, ямартай ч тэнцүүлж чадлаа. Ливаны баг Монголын багаас чансааны 84 байрын урд байгаа баг юм. Тус тэмцээнийг 6 оноотой Энэтхэгийн баг тэргүүлж байгаа бол Ливан 4, Монгол, Вануату улс ард нь бичигдэж байна. Монголын баг нөгөөдөр сүүлийн тоглолтоо Вануатугийн багтай хийх юм.
Сэтгэгдэл (1)