Энэ сарын 10-ны бямба гаригт Айчид болсон Ironman Japan тэмцээнд монгол бүсгүй Энхчимэг Лиделл амжилттай оролцжээ. Тэрээр 70,3 км-ийн зайг 5 цаг 39 минут 55 секундэд туулж, 45-49 насны ангилалдаа хоёрдугаар байрт шалгарсан байна.
Энэ нь гараанаас хамт уралдсан нас насны 70 бүсгүйн дундаас 13 дугаарт, нийт 642 оролцогчийн дотор 174 дүгээрт шалгарсан дажгүй үзүүлэлт юм байна. Япон улсад ажиллаж амьдардаг Энхчимэг триатлоны спортоор хичээллэж, нэг бус уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан юм.