Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, "Гэгээн арвай" клубын тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин, их мастер Батхуягийн Мөнгөнтуул зургадугаар сарын 4-11-ны өдрүүдэд Казакстаны Алматы хотод зохион байгуулагдсан шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах XVIII дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд хүрэл медаль хүртэв. Бүсгүйчүүдийг чансаагаараа тэргүүлэн өрсөлдсөн, их мастер Б.Мөнгөнтуул 9 өргөөс 6.5 оноогоор гутгаар байрт орж Монголын шатарчдын түүхэнд Азийн аваргаас медаль хүртсэн хоёр дахь тамирчин болж байна.
Анхны медальтан нь их мастер Төрмөнхийн Мөнхзул бөгөөд 2019 онд БНХАУ-д болсон Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан.