Казахстаны Астана хотод самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-11-ний өдрүүдэд болоход Монголын тамирчид иж бүрдэл медальтай эх орны зүг хөлгийн жолоо залж байна. Тэмцээний үеэр Ази далайн орнуудын самбо бөхийн зөвлөлийн конгресс болоход тус зөвлөлийн дэд ерөнхийлөгчөөр Д.Гэрэлийг томилсон юм. Д.Гэрэл нь Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа ба өмнө нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байв. Самбо бөхийн спортоор монголчууд тив, дэлхийн дэвжээнээс олон бахдам амжилт үзүүлдэг. “Лос-Анжелес-2028” зуны олимпын наадмын хөтөлбөрт багтах магадлал өндөртэй спортын төрөлд бөгөөд манай улсын амжилтанд эерэг нөлөө үзүүлнэ гэж үздэг билээ.