Тайланд улсад засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-13-нд болж байна. Тэмцээнд Монголын дугуйн холбоо түүхэндээ хамгийн олон тамирчин (22 дугуйчин)-аа илгээсэн. Тэднээс америкт амьдардаг А.Зулцэцэг ахмадын 40-44 насны эмэгтэйчүүдийн ангилалд мөнгөн медаль хүртсэн юм. Харин элит ангиллын ганцаарчилсан төрөлд С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, 40 оноо авлаа. Монголын дугуйчид элит ангилалд тивээсээ 2001 оноос хойш медаль аваагүй байсан бөгөөд манай улсын 22 жилийн дараах ази тивийн медаль юм.