Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой бөхийн барилдаан өнөөдөр болж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат улсын начин Г.Ганжад үзүүрлэв.
Их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Ц.Одбаяр нар шалгарлаа. Энэхүү барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Ц.Одбаяр тэргүүтэй 208 бөх зодоглосон юм. Барилдааны түрүү Н.Өсөхбаяр нь энэ жилийн сар шинийн аймгийн цолтны барилдаанд түрүүлсэн билээ.