Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Чингис” клубтай хамтран мото спорт сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг долоо дахь жилдээ зохион байгуулж байна.
“Талын салхи-2023” фестивалийн нээлтийн арга хэмжээ 12:00 цагаас Сүхбаатарын талбайд эхэлсэн юм. Энэ удаагийн мото наадамд 21 аймгийн спорт клуб болон ОХУ, БНХАУ, БНСУ-аас 170 гаруй мото сонирхогч залуус оролцож байна.