Монгол Улсын Засгийн Газрын 204 дүгээр тогтоолоор Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтын 2.15 дугаар зүйлд "Мал эмнэлгийн салбарын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын хоёр дахь Бямба гараг"-т болно хэмээн заажээ. Энэ жилийн хувьд уг тэмдэглэлт өдөр өнөөдөр буюу зургадугаар сарын 10-ны өдөр тохиож байна.
Манай улсын нийт малын тоо 2022 оны байдлаар 71 сая 120 мянга 433 хэмээн тоологдсоноос хамгийн олон малтай аймгаар Хөвсгөл аймаг шалгарсан юм. Эдгээрээс малын тоог задлан харуулбал,
Мал эмнэлгийн салбарын хэмжээнд 2023 оныг "Хүн төвт хөгжлийн жил" болгон зарласан билээ. Монгол Улсад шинжлэх ухааны мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн энэ онд тохиож байгаа бөгөөд энэхүү түүхэн жил ХААИС-ийг малын эмч мэргэжлээр 120 гаруй залуу эзэмшин төгсжээ. Жил ирэх тусам малын тоо толгой нэмэгдэж байгаа энэ цаг үед мал эмнэлгийн салбарын ажилтны эрэлт шаардлага ч даган өсөж байна.