Барилгын арматур импортлогч, үйлдвэрлэгч 20 аж ахуйн нэгж, байгууллагад Хотын стандарт, хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар барилгын материалаас дээж авч, итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд стандартад нийцээгүй болох нь тогтоогдсон байна. Ийнхүү 960 тонн арматурыг дахин боловсруулахаар үйлдвэрт буцаажээ. Мөн тохирлын гэрчилгээгүй аж ахуйн нэгж, байгууллагуудад албан шаардлага хүргүүлжээ. Түүнчлэн барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй арматур үйлдвэрлэсэн, борлуулсан долоон байгууллагад зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулжээ.