Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "200 гаруй сонгуулийн санал авах төхөөрөмжийг актлаж, устгах шаардлагатай байгаа. 2024 оны сонгуулийн урьдчилсан статистик тоон мэдээллийг гаргаад үзэхээр сонгогчдын тоо өсөхөөр байна. Мөн хэсгийн хороодуудын тоо өснө. 2100 гаруй хэсгийн хороо үүсэх байх. Хэсгийн хороо нэмэгдэнэ гэдэг бол төхөөрөмжийн тоог нэмнэ гэсэн үг. Төхөөрөмж хүэрлцээгүй болж байгаа.
Нөөцүүдээ байрлуулаад үзэхээр тоо ширхэгийн хувьд дутаж байгаа. Тийм учраас төсвийн тодотголд хүсэлт тавьж, 500 гаруй төхөөрөмж худалдаж авахаар байна. 500 төхөөрөмжийг дагалдаад иж бүрдэлийн хэсгүүд бий. Энэ бүгд нийлээд 15 тэрбум төгрөгийн урьдчилсан төсвийг тавьж байгаа.
Сонгуулийн санал авах төхөөрөмжөөс гадна Улсын бүртгэлийн төхөөрөмж нэлээд хуучирч байгаа юм билээ. Энэ хоёр асуудал шийдэгдэхэд техникийн бусад нөхцөлүүд бүрэн хангагдаж байна" гэв.
Д.Батчулуун