Хөдөлмөрийн Баатар, АУЗ Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийн дууг ӨМӨЗО-ны алдарт дуучин С.Тэнгэр дуулжээ. Тэрбээр, “Тамгагүй төр” жүжиг нь Монголын жүжиг дэлхийн шинэ үе, өндөр зэрэгт хүрснийг гэрчилж байна хэмээн онцоллоо.
Энэхүү жүжгийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотын Вэст Энд(West End)-ийн Колизэум театрт ирэх 11 дүгээр сард тавих юм. Тус тайзнаа “Монгол хаан” нэрээр тоглох уг жүжгийн найруулагчаар Херо энтертайнментын захирал Б.Баатар ажиллаж буй.