Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр БНСУ-аас 18 эмч бүхий баг хүрэлцэн ирж тус дүүргийн амьдралын боломж нөхцөл тааруу хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийж, эмчилж байна. Эмч нарын баг 14 хоногийн хугацаатай ажиллах юм. БНСУ-ын Грийн эмнэлэг, RHP компани болон дүүргийн маань хүүхдүүд, ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлж байна. МУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөний хүрээнд Солонгосын Үндэсний асамблейн дэд дарга Ким Ён Жү тус хөдөлгөөнийг дэмжин ажиллаж буй нь энэ аж.