Урин дулааны улирал эхлэхэд нийслэлийн иргэдийн хамгийн ихээр зочилдог газруудын нэг бол Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар билээ. Тэгвэл тус газарт нэвтрэх тасалбарын үнэ нэмэгдсэн байна.
Тодруулбал, тус газрын постоор нэвтэрч буй жижиг тэрэг 15 мянга, бага оврын автобус 30 мянга, дунд оврын автобус 54 мянга, том оврын автобус 72 мянга хүртэлх төгрөгийн хураамж төлөхөөр болжээ. Үүнийг дэлгэрүүлбэл, иргэн гурван мянга, мотоцикл гурван мянга, суудлын автомашин есөн мянга, 12 хүртэл хүний суудалтай автобус 30 мянга, 12-24 хүний суудалтай автобус 54 мянга, 24-өөс дээш хүний суудалтай автобус 72 мянган төгрөг байх ажээ. Нэвтрэх хураамжийн төлбөр төлөгчийн ангиллыг давхардуулахгүй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)