Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн хоёр дахь өдрийн барилдаанд Баян-Өлгий Төв аймгууд учраа тааран өрсөлдснөөс Төв аймгийн баг 17:8-аар ялалтаа авлаа.
Төв аймгийн багт улсын заан Б.Батмөнх /3/, улсын начин Г.Ганжад /3/, улсын начин Д.Хүдэрбулга /5/, аймгийн арслан П.Эрхэмжаргал /2/, аймгийн арслан Н.Дашдаваа /4/, нийт 17 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик /3/, улсын өсөх идэр начин Н.Мустафа /2/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн харцага Х.Танирберген /1/, аймгийн хурц арслан У.Береке /1/, аймгийн хурц арслан М.Еркебулан /0/, аймгийн заан Е.Көптилек /1/, нийт 8 даваа авчээ.
Орой 18:00 цагаас Архангай - Булган аймгууд Алтан цомын төлөө өрсөлдөнө.