"Монголын залуу эрдэмтэн" хөтөлбөр буюу The Mongolian Young Scholars Program (MYSP) 12 дахь жилдээ зарлагдлаа.
MYSP хөтөлбөр нь ЕБС-ын сурагчдад гадаадын шилдэг их дээд сургуулиудад суралцах талаарх мэдээллийг 7 хоногийн турш Найрамдал зуслан дээр сонирхолтой семинараар дамжуулан олгодог хөтөлбөр юм. Хөтөлбөрийн өргөдлийн материалыг хүлээж авах эцсийн хугацаа 2023 оны 6-р сарын 12-ний 23:59 цаг хүртэл. Өргөдлийн материалтай https://form.jotform.com/231432267706454 холбоосоор орж танилцана уу.