"Пепси алтан цом" үндэсний бөхийн багийн барилдааны сүүлийн шатны долдугаар тойргийн барилдаан өнөөдөр эхэлж, Увс-Баянхонгор аймгийн бөхчүүд барилдах хуваарьтай байв. Гэвч Увс аймгийн бөхчүүдийн ирц хүрээгүй тул барилдсангүй. Увс аймгийн бөхчүүд барилдаагүй шалтгаанаа "Алтан цомын шигшээ барилдаанд Баянхонгор аймгийн багтай сүүлийн тойргийн барилдаанаа хийх хувиартай байлаа. Бэртэл гэмтэл,ар гэрийн гачигдал гэх мэт асуудлаас болж өнөөдрийн барилдаанд барилдах боломжгүй болсонд бөхчүүд, бөх сонирхогчид болон бусад багуудаасаа бөхдөө хайртай монголын нийт ард түмнээсээ гүнээ уучлал хүсэж байна" гэв.
Сэтгэгдэл (8)