Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн дөрвөн тамирчны хоёрт нь хоёр өрөө орон сууц, хоёр нь автомашин бэлэглэв. Тамирчдын амжилтыг холбооноос урамшуулсанд зарим бөхийн зүтгэлтэн сэтгэгдлээ ийн илэрхийлллээ. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан, гавьяат дасгалжуулагч Б.Баттулга "Сайхан юмаа. 2021 онд манайх ДАШТ-с 6, 2022 онд 5 медаль ДАШТ-с авсан. Давхардсан тоогоор 11 тамирчинд холбоо ямар ч шагнал өгөөгүй гурав дахь жилийнхээ ойд явж байна. Багш нарын тухайд шагнал бүр ярилтгүй. Холбооны ерөнхийлөгч маань зүгээр л чадахгүй нь гээд яваад өгвөл олон хүн баярлах гээд байх юм" гэв.
Сэтгэгдэл (8)