Киргизстан улсын Бишкек хотод чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн болж байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд 13 бөх хүч үзсэнээс Монголын Б.Хулан, Г.Отгонжаргал нар финалд шалгарлаа. Г.Отгонжаргал БНХАУ-ын бөх Жян Мейн болон гавьяат тамирчин Б.Болортуяа нарыг ялсан. Харин Б.Хулан Унгар, Украин, Эквадор удсын бөхчүүдийг ялсан байна. Ийнхүү Г.Отгонжаргал, Б.Хулан нар алтан медалийн төлөө барилдах бол гавьяат тамирчин Б.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Сэтгэгдэл (2)