Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какирюү М.Анандын өнөөдөр зодог тайллаа. Түүний зодог тайлах ёслолд алдарт цуутай бөхчүүд олноор хүрэлцэн иржээ. Тэдгээрээс МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав их аваргын магэг хөндсөн байна. Улсын заан Ц.Магалжав, М.Ананд нар 21 дүгээр зуунд Монгол, Японы үндэсний бөхийн спортын төрлөөр Сүхбаатар нутгаас төрөн гарсан хамгийн өндөр цолтой бөхчүүд юм. Какирюү М.Ананд мэргэжлийн сүмогийн ёкозүна цолтой Монголын дөрөв дэх бөх бөгөөд түүний зам мөрөөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, шинэ озеки Киришима Б.Лхагвасүрэн нарын бөхчүүд сайн барилдаж байгаа.
Какирюү М.Анандын түрүү
2014, 3 сар 14-1
2015, 9 сар 12-3.
2016, 11 сар 14-1.
2018, 3 сар 13-2.
2018, 5 сар 14-1.
2019, 7 сар 14-1.
Сэтгэгдэл (3)