Зуны олимпын наадмаас алтан медаль хүртсэн хоёр монгол тамирчин байдгийн нэг нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган юм. Олимпын рингэнээ эх орныхоо алтан соёмбот далбааг намируулж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн түүний байгуулсан үнэт гавьяаг монголчууд мартаагүй. Мартах учиргүй түүхийг хүн бол тэр. Э.Бадар-Ууган баатар маань 38 жилийн тэртээх энэ өдөр хорвоод мэндэлжээ. Өнөөдөр түүний нас нэмж буй баярт өдөр нь. Олимпын аварга Э.Бадар-Ууган рингэнээс цэл залуугаараа зодог тайлсан боловч тамирчин байх хугацаандаа дэлхийн дэд аварга болж, Ази тивийн алт, Химийн цомын алт, Азийн наадмын хүрэл, Оюутны дэлхийн аварга болсон Монголын цуутай тамирчин байлаа. Бас дэлхийн боксчин юм.