Сүхбаатарын талбайд болж буй Спорт өдөрлөгийн үеэр "Элит брейн" олон улсын шатрын академийн зассан асарт хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Шинэхэн олон улсын мастер, Өсвөрийн шатарчдын дэлхийн хошой аварга Даваахүүгийн Мөнхзулыг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нараас бүрдсэн удирдлагын баг шагнаж урамшууллаа. Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар урамшуулал хоёр сая төгрөгийг ЭОУМ Д.Мөнхзулд гардуулсан юм.