Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какирюү М.Анандын зодог тайлах ёслол болж байна. Өдгөө 37 настай тэрбээр зодог тайлах шийдвэрээ хоёр жилийн гаргасан бөгөөд өнөөдөр албан ёсоор тайлж байна. Какирюү М.Ананд 2021 оны арванхоёрдугаар сард Японы иргэншил авснаар зодог тайлсныхаа дараа Японд амьдарч, өөрийн дэвжээгээ байгуулах боломжийг бүрдүүлсэн юм. 2001 оны арваннэгдүгээр сараас сүмогийн гараагаа эхлүүлж, 2014 оны хавар Ёкозүна цол хүртсэн тэрбээр 2019 онд Кисэносатог зодог тайлснаас хойш дэвжээгээ орхиж буй анхны их аварга болж байна. Тэр зодог тайлах ёслолын үеэр дохёд хамгийн сүүлчийн барилдаанаа хүүтэйгээ хийсэн нь хурсан олны сэтгэлийг хөдөлгөжээ.
Сэтгэгдэл (1)