Киргизстаны Бишкек хотод чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн энэ сарын 1-4-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор 19 тамирчин хүч үзэж байгаа юм.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон алтан медалийн төлөө барилдахаар болов.
П.Орхон зооны аваргын төлөө Германы Луиза Нимешийг 3:0 оноогоор ялсан байна. Энэ жинд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрлийн төлөө Германы Л.Нимештэй өрсөлдөнө.
Сэтгэгдэл (3)